Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа
2026.10.13

СХД-ийн хороодын хог хаягдлын олон нийтийн байцаагчдийг чадавхижуулах сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр СХД-ийн ЗДТГ-ын “Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс”-тэй хамтран зохион байгууллаа.
СХД-ийн хороодын хог хаягдлын олон нийтийн байцаагчдийг чадавхижуулах сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр СХД-ийн ЗДТГ-ын “Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс”-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтад СХД-ийн нийт 43 хорооны хог хаягдлын олон нийтийн байцаагчид оролцож “Хог хаягдлын тухай хууль”-ийн анхан шатны танилцуулга, “Хог хаягдлын олон нийтийн байцаагчдийн хууль эрхзүйн үндэслэл, дүүргийн зохицуулалт”, “Олон нийтийн хог хаягдлын боловсрол”, “Хог хаягдлын олон нийтийн байцаагчдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх” сэдэвт дөрвөн төрлийн илтгэлийг сонссон юм. Энэхүү сургалтад СХД-ийн ЗДТГ-ын “Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс”-ийн дарга С.Нямдорж, ахлах мэргэжилтэн Ц.Чимэдбалдир нар болон “Бид туслая” НҮТББ-ын захирал Ч.Энхжаргал нараас гадна тус төрийн бус байгууллагын хяналтын ажилтнууд оролцлоо. Цаашдаа энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд дараагийн удаа хэсгийн ахлагчид, хог тээврийн компанийн ажилтнуудыг хамруулахаар төлөвлөж байна.